Нягтлан бодогчийн ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэн өөрчилж засах боломжтой.
Ажлын байрны тодорхойлолт: Нягтлан бодогч
Ур чадвар: Нягтлан бодох бүртгэл, корпорацийн санхүү, тайлагнах чадвар, нягт нямбай, ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, судалгааны үр дүнг тайлагнах, санхүүгийн тайлагналын стандарт, итгэлтэй, цагийн менежмент, өгөгдөл оруулах менежмент, ерөнхий математикийн ур чадвар.
Нягтлан бодогчийн ажлын байрны зорилго: Нягтлан бодох бүртгэлийн өгөгдөл, мэдээллийг судалж, шинжлэн удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах; тайлан бэлтгэх
Нягтлан бодогчийн ажил үүргүүд:
- Дансны мэдээллийг бүрдүүлж, шинжлэн хөрөнгө, өр төлбөр, өмчийн мэдээллийг бэлтгэх.
- Дансны мэдээллийг оруулж,санхүүгийн ажил гүйлгээг бүртгэлд тусгах.
- Нягтлан бодох бүртгэлийн саналуудыг шинжилж, санхүүгийн үйл ажиллагааг санал болгох.
- Мэдээлэл цуглуулж, санхүүгийн өнөөгийн төлөв байдлыг нэгтгэх;баланс, орлогын тайлан болон бусад тайлангуудыг бэлтгэх.
- Баримтуудыг хянаж шалган санхүүгийн ажил гүйлгээг баримтжуулах.
- Бодлго, журам боловсруулж, санал болгох замаар нягтлан бодох бүртгэлд хяналт тавих.
- Нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудтай хамтарч ажиллан, асуулт хүсэлтэнд хариу өгч, зааварчлах.
- Дансны мэдээллийг цуглуулж, шинжлэн санхүүгийн зөрүүг тохируулах.
- Өгөгдлийн сангийн нөөц бүрдүүлж, санхүүгийн мэдээллийг хамгаалах.
- Дотоод хяналт хийж, санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах.
- Баримт бүрдүүлэлт, шаардах хуудас зэргийг баталгаажуулж, төлбөрийг хийх.
- Нягтлан бодох бүртгэлийн бодлого, зохицуулалт зэргийг судалж, тайлбарлан нягтлан бодох бүртгэлийн бодлого, журамд хариу өгөх.
- Одоогийн болон шинээр гарч хуулийн зохицуулалтуудыг судалж, улс, орон нутгийн санхүүгийн хуулийн зохицуулалтуудад нийцүүлж ажиллах, тэдгээрийг дагаж мөрдүүлэх, шаардлагатай үйл ажиллагаануудад удирдлагад зөвлөгөө өгөх.
- Дансны мэдээллүүдийг цуглуулж, шинжилж, санхүүгийн тусгай тайлангуудыг бэлтгэх.
- Санхүүгийн мэдээллийг найдвартай хадгалж, байгууллагын итгэлийг дааж, хамгаалах.
- Боловсролын үйл ажиллагаануудад хамрагдаж мэргэжлийн болон техникийн мэдлэгээ дээшлүүлэх; мэргэжлийн нийтлэлүүд унших; хувийн харилцаа холбоог хадгалах; мэргэжлийн нийгэмлэгүүдэд хамрагдах.
- Ажил үүргийг үр дүнтэй гүйцэтгэх.
- Шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэж багийн ажилд хувь нэмэр оруулах.
ЭХ СУРВАЛЖ:BIZNETWORK
0 comments:
Post a Comment