Thursday, January 21, 2016

Мөнгөн хөрөнгийн бүртгэл

BY Unknown 1 comment



 МӨНГӨН ХӨРӨНГӨ ТҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮН 

Мөнгө нь хамгийн сайн хөрвөх чадвартай хөрөнгө бөгөөд түүнийг  бэлэн мөнгө , мөнгөтэй адилтгах хөрөнгө гэж ангилна. Мөнгөтэй адилтгах хөрөнгө гэдэг нь хөрвөх чадвар сайтай нэгээс гурван сарын хугацаатай хөрөнгө оруулалт юм. 

 Мөнгөний бүрэлдэхүүн 

  1. Кассанд байгаа мөнгө
  2. Харилцах дансанд байгаа мөнгө
  3. Хугацаагүй хадгаламжаас 
 Хязгаарласан мөнгө 

Юунд зориулах нь тодорхой , зөвхөн тухайн зориулалтаар ашиглах мөнгө бөгөөд 
  • 1-3 сарын хугацаатай хадгалсан мөнгийг мөнгөн хөрөнгөнд
  • 4- 12 сарын хугацаатай хадгалсан мөнгийг богино хугацаат хөрөнгө оруулалт
  •  1 жилээс дээш хугацаатай хязгаарласан мөнгийг урт хугацаат хөрөнгө оруулалт гэж ангилна.
 Банкны овердрафт

Тухайн харилцагчийн харилцах данс нь тэг үлдэгдэлтэй болсон үед тогтоосон хэмжээгээр зарлагын гүйлгээ хийж 30 хоног, 90 хоног гэх мэт тогтоосон өдрийн дотор зээлдэгчийн харилцах дансанд орох орлогоор эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн эрхийг овердрафт гэнэ. 



ЖИЖИГ МӨНГӨН САНГИЙН БҮРТГЭЛ 

Компаниудад хангамж, хоол унааны гэх мэт үнийн дүн багатай төлбөрт байнга мөнгө хүссэн өргөдөл бичиж , захирал болон ерөнхий нягтлан бодогчоос зөвшөөрөл авсны дараа мөнгөний зарцуулалт хийх нь цаг хугацаа их шаарддаг. Иймд бага хэмжээний төлбөрт зориулан гар дээр бэлэн мөнгө байлгадаг ба үүнийг жижиг мөнгөн сан гэнэ.  ЖМС-г 7 хоног , 14 хоног гэх мэт тодорхой хугацаанд зарцуулахаар гар дээр бэлэн байлгадаг.
       ЖМС - н зарцуулалтын тооцоог хийж дахин бэлэн мөнгө хийхийг мөнгөн санг дүүргэх гэнэ. А компаний ЖМС - н бүртгэлийн жишээ: 

1. А компани 2 сарын 1 нд ЖМС -г байгуулсан 

          Дт Жижиг мөнгөн сан          300 000
                    Кт Касс/Харилцах          300 000

2. Сар бүрийн 15 нд ЖМС - г нөхөн дүүргэдэг ба ЖМС - аас дараах зардлууд гарсан.

          Хоол унааны зардал               50 000
          Шуудан холбоо                       35 000
          Бичиг хэргийн зардал            15 000 

2 сарын 15 ны өдөр зарлагын баримтыг үндэслэн дараах журналын бичилтийг хийх буюу ЖМС - г дүүргэнэ.

          Дт Хоол унааны зардал          50 000
          Дт Шуудан холбооны зардал 35 000
          Дт Бичиг хэргийн зардал       15 000 
                    Кт Касс / Харилцах               100 000

3. ЖМС - г 2 сарын 20 нд 150 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн гэвэл:

          Дт ЖМС                150 000
                   Кт Касс/Харилцах          150 000 

 4. Бэлэн мөнгөний нярвын анхааралгүй байснаас болж ЖМС нь 10 000  дутагдсан эсвэл илүүдсэн гэвэл: 
  
Дутсан

          Дт Мөнгөний илүүдэл ба дутагдал           10 000
                    Кт Касс / Харилцах                                    10 000

Илүүдсэн

         Дт Касс / Харилцах                                      10 000
                   Кт Мөнгөний илүүдэл ба дутадал              10 000

Тайлант хугацааны эцэс хүртэл илүүдсэн , дутагдсан шалтгааныг нь тодруулан '' Мөнгөний илүүдэл дутагдал '' дансыг холбогдох данс {бусад орлого, бусад зардал эсвэл нярваас авах авлага-д} хааж өгнө.

БАНКНЫ ҮЛДЭГДЛИЙН ТОХИРУУЛГА 


ГАДААД ВАЛЮТААР ГАРСАН АЖИЛ ГҮЙЛГЭЭНИЙ БҮРТГЭЛ

1 comment: