Нягтлан бодогчийн үнэн
Татвар төлөх нь нэг үнэн
Татвар нуух нь бас нэг үнэн
Татвараас зугтах нь бүүр ч нэг үнэн / кккк /
Болсон явдал
Анх тайланг интернэтээр өгдөг болсон үед хүмүүс тайлангаа шивэх гэж их будилдаг байсан,
Тэгэхэд нэг танил эгч маань /ня-бо биш лдээ/ надруу утасдаад 1000 төгрөг татварын албанд төлөөд байхад тайлан интернэтэд шивэгдэхгүй юм гэж байна,
Гайхаад дараа нь учрыг олсон чинь * мянган, төг-өөр буюу мянгачлаж оруулна уу гэснийг нь 1000 төгрөг татварт төлсөн байсан, Тэрийг сонсоод элгээ хөштөл инээж билээ,
ЗҮЙР ҮГ
Төсвийн нягтлан дөрвөн аргын тоо боддог
Банкны нягтлан бага ангийн тоо боддог
Хамгийн нүүр бөөрөнхий харамчийн нүүр хавтгай тэр юу вэ?
Цалингийн хавтгай гэдэг байх шүү.
ЗАРЛАЛ
Нягтлан бодогч ажилд авна, эмэгтэй хүн байж болно. Эмэгтэй хүн ажилд авна. нягтлан бодогч байж болно.
Хямралыг давахад хэрэг болох энгийн зөвлөгөөнүүд
-Таргалалтаас сэргийлэх нь олон талын ач холбогдолтой. Иймээс хоолоо бага ид
- Алхах эрүүл мэндэд тустай Харин гутлын улаа гамнахын тулд том том алхаж явах хэрэгтэй.
- DVD тоглуулагч авснаас сайн дуран авсан нь хамаагүй хямд. Хөрш айлын цонхоор шинэ киноноос гадна өөр ч аятайхан юм үзэж болох юм.
-Мөн хөршүүдээ хөгжим чанга тавьлаа гэж битгий паар нүд. Харин ч өөрөө хөгжим асаахгүйгээр сайн бүжиглээд авах хэрэгтэй
Зvрх шилжvvлэн суулгах мэс ажилбар хийлгэх гэж байгаа євчтєн дээрээ эмч очоод хэлсэн нь: “Сайхан мэдээ байна. Юу гэвэл байнга тохиолддоггvй, ховор vзэгдэл буюу танд зvрхийг нь шилжvvлэн суулгах хоёр донор сонгоод байна” гэв. Євчтєн туйлын сэтгэл ханамжтай байв. Тэгээд асуусан нь: “Тэд ямар ажил хийдэг хvмvvс байсан юм бол?”. Эмч хариулсан нь: “Нэг нь багш, нєгєє нь нягтлан бодогч байсан.” “Би нягтлан бодогч байсан хvний зvрхийг авъя” гэж євчтєн хэлээд “Ашигладаггvй байсан зvрх суулгуулахыг хvсэж байна” хэмээн vргэлжлvvлэв.
Соц нийгмийн үед нэгэн нягтлан балансаа гаргатал нэг төгрөгөөр зөрөөд байж гэнэ. Тэхээр нь мань хүн балансдаа / баланс зөрсөн тул 1 төгрөг хавсаргав гээд бичээд балансаа тушаажээ / хэ хэ
Эмнэхийн тухайд бол хамгийн энгийн Экономикс гэсэн ном аваад харчих хэрэгтэй. Хэмнэлт хийхээр хуримтлал бий болдог. хуримтлал чинь дараагийн хөрөнгө оруулалтын үндэс болдог юм шүү дээ. Гэхдээ хэмнэлт гэдгийг тарчиг амьдраад мөнгөө далд хий гээд шууд ойлгож болохгүй ээ. Чи жишээ нь хямд Оо аваад шүдээ угаах, тэгээд хорхойтсон шүдээ ломбодуулах түүлгэх зардал чинь чанартай үнэтэй оонд зарцуулах зардлаас хол давна гэдгийг ойлгох хэрэгтэй шүү. Хамгийн зөв хэрэглээ бол хэмнэлт юм байна аа гээд л ойлгочих дөө.
0 comments:
Post a Comment