Нягтлангийн ажлыг үндсэндээ 2 хэсэгт хувааж болох юм. Энэ 2 ажлыг сайн хийж чадаж байвал та хаана ч очсон гологдохгүй нягтлан боллоо гэж өөрийгөө дүгнэж болох юм.
1. Санхүүгийн тайлан, татварын тайланг хууль журмын дагуу гаргаж баримтын бүрдүүлэлтийг хийх. Татварын шалгалт ирэхэд гаргасан санхүүгийн тайлан, татварын тайлангуудаа 100 хувь хамгаалж чаддаг байх. Ингэхийн тулд танд санхүүгийн тайлан, татварын хуулийн талаарх мэдлэг хэрэгтэй.
2. Санхүүгийн хяналтын тогтолцоог байгууллагадаа бий болгох. Харамсалтай нь ямар ч сургууль, сургалтын төвүүдэд нягтлангийн хийдэг 2 дахь ажлыг зааж сургадаггүй. Учир нь байгууллагын санхүүгийн хяналтын тогтолцоог ингэж хийнэ тэгж хийнэ гэсэн гарын авлага, материал тогтсон журам ховор байдаг. Ихэнх нягтлангууд энэ ажлыг жинхэнэ амьдрал дээр хар практикаар л сурдаг. Энэ бол цаг хугацаа, ажлын туршлага шаардсан ажил. Байгууллагдаад олон жил болсон байгууллагуудад санхүүгийн хяналтын тогтолцоо нь харьцангуй сайн байдаг. Харин байгуулагдаад удаагүй байгаа компаниудын хувьд хамаг юм нь 100 задгай байдаг.Нягтлангуудын ихэнхдээ гаргадаг алдаа бол байгууллагад байгаа бэлэн мөнгөн дээр хяналт сайн тавьдаг, харин эд хөрөнгөн дээр хяналт тавьж чаддаггүй. Ихэнх байгууллагууд өнөөдөр ширээн дээр байсан 200 төгрөгний аяга маргааш алга болоход мэддэггүй, тоодог ч үгүй. 200 төгрөгний аяга алга болно гэдэг нь тухайн байгууллагад байгаа 200 төгрөгний аяга зардал болон хувирч байна гэсэн үг. Орлогоос зардлыг хасахад ашиг гардаг. Өөрөөр хэлбэл аяга алга болсон нь тухайн байгууллагын ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Гэтэл сейфэнд байсан 200 төгрөг алга болбол бөөн эрэл сураг болдог, олдохгүй бол кассын няравын цалингаасаа суутгуулдаг. Энэ бол нийтлэг жишээ. Уг нь 200 төгрөгний аяга цагийн сайханд 200 төгрөг байсан шүү дээ. Иймд мөнгө ч, аяга ч хоёулаа үнэт зүйл мөн тул хоёуланг нь адилхан хянаж, бүртгэлд нарийн тусгаж байх ёстой. Байгууллагуудын зорилго бол ашгийг нэмэгдүүлэх. Ажлаа мэддэг сайн нягтлан няравууд байгууллагадаа борлуулалт хийдэггүй ч орж ирсэн мөнгө, эд хөрөнгийг хамгаалж, хянаж, буруутай этгээдэд нь акт тавьж, үүгээрээ зардлыг бууруулж ашгийг нэмэгдүүлэх ажилд гар бие оролцдог
0 comments:
Post a Comment