Thursday, January 21, 2016

Зардлын бүртгэл

BY Foxfish Сэтгэгдэл






Зардлын бүртгэл гэдэг нь:
зардал гаргахаас эхлээд үйлдвэрлэлийн процессыг дамжих явцад зардлын элментүүдийг бүртгэх, хэмжих асуудлыг тусгадаг.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг харуулахад дараах дансдыг ашиглана.
Үүнд: материал, цалин ,үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын хяналт, дуусаагүй үйлдвэрлэл, бэлэн бүтээгдэхүүн борлуулсан бүтээгдэхүүний өртөг, зэрэг орно.


ТЭМ болон хангамжийн матeриалыг бэлтгэж авахдаа өөр өөр газраас, өөр өөр үнээр, өөр өөр цаг хугацаанд авдаг учир эдгээрийн өртөг нь харилцан адилгүй байдаг. Эдгээрийн өртгийн дүнгүүдийг гаргаад нийт бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээнд хуваан дундаж өртгийг тодорхойлон түүнийгээ өртгийн тайландаа оруулж нэгж бүтээгдэхүүнд зарцуулсан тэм, хангамжийн матeриалын өртгийг олдог.


Хөдөлмөрийн зардал нь:
Ш Үндсэн цалин хөлс
Ш Нэмэлт цалин
Ш Хөдөлмөрийн ашиглалттай холбогдон гарч байгаа бусад зардлаас бүрдэнэ.



Үндсэн цалин хөлсийг ажлын норм болон суурь үнэлгээгээр тооцно.
Цалин хөлсний бүртгэл дээр дэлгэрэнгүй бичсэн билээ.
Үйлдвэрлэлийн өртөг -Үндсэн бүтээгдэхүүн болох тавилга үйлдвэрлэх 5 том
үйлдвэрлэлийн шат дамжлагатай бөгөөд эдгээрээс тусдаа өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг цехтэй.


Үйлдвэрлэлийн өртөгийн бүртгэлийн гол зорилго нь

1. Тайлант хугацааны эцэст Үйлдвэрлэлийн дансанд үлдсэн дуусаагүй үйлдвэрлэлийн өртгийн тооцог үнэн зөв гаргах
2. Тайлант хугацаанд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийн тооцоог нарийн зөв гаргаж Үйлдвэрлэл дансаас ББ дансанд бичигдэх дүнг гаргах
3.Бүтээгдэхүүний нэгжийн өртгийг тооцоолж бүтээгдэхүүний нэр төрлийн ашгийг тооцоолох боломж олгох


Тавилга үйлдвэрлэл үйл явц нь 5 үндсэн дамжлагыг дамждаг.
Ш Хавтан эсгэх : Энэ шат дамжилагад МДФ хавтанг авч дизайн зургын дагуу эсгэх ажлыг гүйцэтгэнэ.
Ш Наалт : Энэ шат дамжилгад эсгүүрээс гарсан хавтанг ирмэг нэг бүрчлэн наах зэрэг ажлыг гүйцэтгэнэ .
Ш Цооллого : Энэ шат дамжлагад бэлэн болсон хавтанг зургын дагуу машинаар цоолж нүхлэх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Ш Дотор угсаргаа : Энэ шат дамжлагад хавтанг тус бүрийг нийлүүлж призрээр зүлгэж холболт хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ .
Ш Хаалга зүүлт:  Энэ шат дамжлагад бэлэн болсон хроп дээр хаалга нугас хаалга зүүх зэрэг ажлыг гүйцэтгэнэ .
Үйлдвэрлэлийн өртөг тооцох зарчим
1.Үйлдвэрлэлд орсон буюу бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гарсан бүх зардлыг хуримтлуулан холбогдох Үйлдвэрлэл дансанд бүртгэнэ.
Үйлдвэрлэл дансанд шууд материал, шууд хөдөлмөр,нэмэгдэл зардлыг хуримтлуулан бүртгэнэ.
Шууд материал : гэдэг нь эцсийн бүтээгдэхүүний үндсэн хэсгийг бүрдүүлнэ
Шууд хөдөлмөрийн зардал : гэдэг нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үндсэн шат дамжлага дээр ажиллаж байгаа ажилчдын цалингийн зардал юм.

Нэмэгдэл зардал : гэдэг нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шууд холбогдон туслах шинж чанартай гардаг.Нэмэгдэл зардал нь шууд бус материалын зардал, шууд бус хөдөлмөрийн зардал, бусад зардлуудаас бүрдэнэ.
Шууд бус материалын зардал :. Бүтээгдэхүүний үндсэн хэсгийг бүрдүүлэхгүй боловч бүтэгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэсэн хангамжийн материалын зардал / шрүп, нугас, зам /
Шууд бус хөдөлмөрийн зардал : Үндсэн ажилчидаас бусад үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд туслах ажилчдын цалингийн зардал / үйлдвэрэлийн талбайн цэвэрлэгч, цех тасгийн дарга, селесарь гэх мэт/
Бусад нэмэгдэл зардал : Үндсэн хөрөнгийн элгдэл, гэрэл цахилгаан уур усны зардал туслах албаны зардлаас хувиарлагдаж ирсэн дүн гэх мэт болно.

Тавилгын үйлдвэрийн өртгийн тайлан,зардлын задаргаа.

Үйлдвэрлэлд хэрэглэгдсэн шууд материалын зардлын дүнгээр дараах дансны бичилтийг хийнэ

Дт Үйлдвэрлэлийн дансанд
Кт Түүхий эд материал/ үндсэн агуулахын дансанд/

Үйлдвэрлэлийн үндсэн ажилчдын цалингийн тооцоог буюу ШХ-ийн зардлын тооцоог цалингийн системд хийж холбогдох дансны бичилтийг

Дт Үйлдвэрлэлийн дансанд
Кт Цалингийн өглөг

Кт Цалингийн тооцоотой холбогдож байгууллагаас даатгал, татварын байгууллагад төлөх өглөгийн дансанд

Үйлдвэрлэлд ашиглагдсан шууд бус материалын зардлыг холбогдох үйлдвэрлэл, туслах албадын нэмэгдэл зардал дансанд бүртгэнэ.

Дт Нэмэгдэл зардал /Үндсэн үйлдвэрлэл/
Нэмэгдэл зардал /Жижиг үйлдвэрлэл/
Нэмэгдэл зардал /Туслах албад/
Кт Туслах материалын эсвэл хангамжийн материал

Хувьсах болон тогтмол зардлыг өртгийн обьeкт бүрээр ангилан ялгаж, тодорхойлох арга зүйг эзэмших


Үйлдвэрлэлийн хэмжээтэй холбоотойгоор нь зардлыг:
Ш Хувьсах
Ш Тогтмол
Ш Хагас хувьсах гэж ангилна.

Хувьсах зардал гэдэг нь нэгж бүтээгдэхүүний хувьд тогтмол, үйл ажиллагааны түвшин, үйлдвэрлэлийн хэмжээнээс хамаарч өөрчлөгддөг зардлууд байх ба өөрөөр хэлбэл, энэ нь шууд зардлууд байна.
Тогтмол зардал гэдэг нь үйл ажиллагааны түвшин, үйлдвэрлэлийн хэмжээнээс хамаарч өөрчлөгддөггүй, нэгж бүтээгдэхүүний хувьд хувьсах шинж чанартай зардлууд байна.Хагас хувьсах зардал нь хувьсах болон тогтмол зардлуудын аль алиных нь шинжийг агуулсан зардлууд байна.

Аж ахуйн нэгжүүдэд дуусаагүй үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал дансуудыг нээж ашиглаж байгаа байдалтай танилцаж, түүнд тохиолдож байгаа бэрхшээл, зөрчлийг судалж илрүүлэх

Тайлант хугацааны туршид үйлдвэрлэлд шилжүүлсэн шууд матeриал болон шууд хөдөлмөрийн зардлыг цаг тухайд нь дуусаагүй үйлдвэрлэл дансад шилжүүлэн бүртгэх ба харин үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг хуримтлуулж байгаад тайлант үeийн эцэст дуусаагүй үйлдвэрлэл дансанд шилжүүлэн бүртгэнэ.
Дуусаагүй үйлдвэрлэл болон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал дансуудыг үйлдвэрлэлийн газрууд бүртгэлдээ нээж ашигладаг ч зардлын ангиллаа буруу хийснээс уг дансуудын дүнгүүдэд алдаа гардаг байна.

Үйл ажиллагааны зардлыг бүртгэх ажиллагаатай танилцаж, ашиглагдах бүртгэлүүдийг хөтөлж сурах

Үйл ажиллагааны зардалд удирдлагын ба борлуулалтын зардлууд орох ба эдгээр зардлууд нь тухайн үeдээ орлого олоход чиглэгдсэн зардлууд юм.




By Foxfish


0 comments:

Post a Comment